January 25, 2017

GRE-н тухай

GRE-ийн ерөнхий шалгалтын тухай

Graduate  Record Examination буюу GRE-ийн шалгалт нь мастер, докторын зэрэг горилох, бизнесийн сургуульд өргөдөл гаргаж элсэн ороход авдаг элсэлтийн шалгалт юм. Энэ шалгалт нь дэлхийн улс орнуудын  боловсрол соёлын ялгаа бүхий өргөдөл гаргасан олон хүмүүсийн  мэдлэг чадварыг харьцуулж элсэгчдээ сонгож авах боломжийг сургуулиудад олгож байгаа юм. Их сургууль, коллежийн элсэлтийн болон тэтгэлгийн комисс нь  GRE-ийн оноог тухайн өргөдөл гаргагчийн бакалаврын түвшний дипломын  дүн, суралцах чадварыг нотолсон тодорхойлолт зэрэгт нэмэлт шалгуур болгож авч үздэг.

Боловсролын зэрэг ахиулах сургалтанд суралцаж төгссөнөөр хүн өөртөө олон боломжийг нээж чаддаг.  АНУ-ын Хөдөлмөрийн Статистикийн Товчоо болон Эдийн засгийн Хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын гаргасан сүүлийн үеийн тоо баримт нь боловсролын түвшин өндөр байх тусам сайн цалин авч, ажилгүйдлийн түвшин бага байгааг харуулж байна.

Та бакалаврын зэрэг эзэмшсэнийхээ дараа магистр, докторын түвшний  сургалт, эсвэл бизнесийн сургуульд элсэн орох боломжуудыг судалж байгаа бол  энэ нь ирээдүйнхээ төлөө чухал алхам хийж байгаа  хэрэг юм.  Тэгэхээр GRE-ийн шалгалтын оноогоо сургуулиуд руу явуулах нь таны хийж чадах ухаалаг шийдэл болно.

GRE-ийн ерөнхий шалгалтын агуулга, бүтэц

Үгэн илэрхийллийн хэсэг- Мэдээллийг үнэлж, дүгнэж, тэдгээрийн хоорондын  уялдаа холбоонд задлан шинжилгээ хийж, нэгтгэн дүгнэх чадварыг тогтоодог.

Тоон шинжилгээний хэсэг – Арифметик, алгебр, геометр, өгөгдлийн суурь мэдлэгийг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадварыг  шалгадаг.

Задлан шинжилгээний хэсэг – Нарийн төвөгтэй санааг оновчтой илэрхийлэх, бүтээлч сэтгэлгээ, задлан шинжилгээ хийх чадварыг тогтоодог.

GRE-ийн ерөнхий шалгалтыг хаана өгдөг вэ?

Энэ шалгалтыг дэлхийн 160 гаруй улс орнуудын 1000 гаруй тестийн төвүүдэд  өгч болно. Ихэнх улс орнуудад жилийн туршид тасралтгүй авч байдаг. Цаасаар болон компьютерээр авдаг ба энэ шалгалтыг  манай төв албан ёсоор авч байна.

GRE-ийн ерөнхий шалгалтын оноо

GRE-ийн ерөнхий шалгалтын оноо нь 130-170 хооронд байдаг, оноо нь 5 жилийн хугацаанд хүчинтэй, шалгалтын төлбөр 205$ байдаг.