January 12, 2017

IELTS-ийн тухай

IELTS-ийн шалгалтыг дэлхий дээр жилдээ сая гаруй хүн өгч байна. 100 гаруй улс оронд 500 гаруй тестийн төвүүд шалгалт авч байна.IELTS нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтын нэг юм.

IELTS-ийг англи хэлний чадвараа тогтоолгохыг хүссэн хүмүүс өгдөг. Энэ шалгалтыг өгөхийг хүссэн хүний хэрэгцээ шаардлагаас хамаарч IELTS – ийн 2 төрөл байдаг. Хэрвээ та гадаадын их сургууль, коллежид суралцахаар төлөвлөж байгаа бол Академик IELTS өгнө.  Эсвэл англиар ярьдаг орнуудын дунд сургуульд суралцах юм уу , ажиллаж амьдрахыг хүсч байгаа бол Ерөнхий IELTS өгдөг.  IELTS- ийн оноог дэлхийн 1200 гаруй боловсролын байгууллагуудад хүлээн зөвшөөрдөг.

IELTS- ийн шалгалт нь англи хэлний унших , бичих, сонсох, ярих чадварыг шалгадаг 4-н хэсгээс бүрддэг. Сонсох болон ярих хэсгүүд нь Академик болон ерөнхй IELTS-ийн шалгалтанд адилхан байдаг.Унших болон бичих хэсгүүд нь IELTS- ийн энэ 2 төрөлд өөр байдаг.

IELTS- ийн шалгалт нь 2 цаг 45 минут үргэлжилдэг. Сонсох, унших, бичих хэсгүүдийг нэг дор авдаг. Ярианы хэсгийг бусал 3 хэсгийг шалгалт өгөхийн өмнө юм уу дараа 2-3 хоногийн дотор авдаг.